Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-06-17 12:29:49

БЭЭЖИН. /Xinhua/. Америк, Хятадын палеонтологичдын хамтарсан баг БНХАУ-ын зүүн нутгийн Зянсу мужид малтлага хийх явцдаа 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан дөрвөн мөр олж илрүүлжээ.


Судлаачдын илрүүлсэн мөрүүд нь дэлхий дээр урд өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй, өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдээс хамгийн томд тооцогддог зауроподы төрөлд хамаарах үлэг гүрвэлийнх аж. Шинэ олдвор нь орчин үеийн Хятадын нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн ямар төрлүүд амьдарч байсан болон тэдгээрийн хувьслыг судлахад тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.


Судалгаанд Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургууль, Колорадо муж улсын их сургууль болон өөр хэд хэдэн их сургуулийн палеонтологичид оролцжээ.


Эрдэмтэд одоогоор ховор олдворыг хамгаалахын тулд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.


Холбоотой мэдээ