Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн айлчлал өндөрлөв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.mn
2019-06-17 18:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.


"Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тарог Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.


Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад энэ сарын 15-17-нд албан ёсоор айлчилсан бөгөөд, өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан. Үүний дараа тэрээр, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтэд гэргийн хамтаар оролцсон юм.


Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


Холбоотой мэдээ