Польш улс дахь Монголчууд наадамлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНПУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд "Монгол наадам" баяраа Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 15-нд тэмлэглэжээ.
16 дахь жилдээ тэмдэглэж буй наадмыг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, Элчин сайдын яам дэмжлэг үзүүлсэн байна. Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Н.Батаа наадмын нээлтэд оролцож, үг хэлсэн.
Үндэстнийхээ түүх соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээхэд зорилготой тус наадамд Польш улсын өнцөг булан бүрээс 280 гаруй монгол хүн хүрэлцэн ирж, хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлжээ.
Наадамд, хүчит бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн модон морины болон гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн, уралдаан боллоо. Үүний зэрэгцээ наадмын талбайд хуран цугларсан наадамчин олондоо боорцог, хайлмаг, ааруул, шарсан хавирга, хуйцаа, “наадмын” хуушуур гэх мэт монгол үндсэний хоолоор үйлчиллээ.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнуулсан Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь зүүж өгөв.