Австралийн 500 гаруй иргэн Монголд оршин суудаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-31 13:43:16

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангриг шинээр томилогдож байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд ижил төстэй чиг үүрэгтэй буюу цагаачлалын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг  тавтай харилцан зорчуулах талаар санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд тус улсын Цагаачлалын газрын Зүүн Ази хариуцсан бүсийн захирал Майкл Виллардтай уулзаж, мэдээллийн технологийн ололт тэр дундаа цагаачлалын байгууллагын цахим үйлчилгээний талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлжээ. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Австралийн 500 гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд богино болон урт хугацааны томилолт, аялал жуулчлалын чиглэлээр олон австраличууд зорчдог байна. 2002 оноос хойш 202 гаруй Австралийн иргэн Монголд ТББ, хөгжлийн агентлаг, Засгийн газрын байгууллагуудад сайн дурын ажил хийсэн тоо баримт байдаг аж.  

Н.Туяа

Холбоотой мэдээ