Төв аймгийн төрийн албан хаагчид иргэдээ сонсох өдөртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн төрийн албан хаагчид 7 хоног бүрийн лхагва гаригийг иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсох өдөр болгожээ.
Ингэснээр иргэдтэйгээ ойр байж, санал хүсэлтийг нь сонсох, иргэддээ ээлтэй төрийн албыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийг дээшлүүлж, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэн иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргаж, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг төрийн үйлчилгээг буй болгох, шаардлагатай саналыг нь төрийн ажилдаа тусгах зорилготой аж.
Энэ сард аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нар иргэдийг хүлээн авч уулзах ажээ.