Сургуулиудад үндэсний хөгжмийн зэмсэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-24 10:04:26

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, боловсролын салбарт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Хөгжимт драмын театр болон Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4-р сургууль, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумын нийт 9 сургууль, нэг байгууллагад 26.2 сая төгрөгийн 95 үндэсний хөгжмийн зэмсгийг олголоо. 

Өөрөөр хэлбэл, сургууль тус бүрт морин хуур 6, ятга, лимбэ, шанз, ёочин хөгжим тус бүр нэгийг өгсөн юм. ХДТ-т нэг морин хуур бусад зэмсгийг хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ