ЭЕШ-д 800 оноо авсан сурагч А.Удвалыг нэг сая төгрөгөөр урамшууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-24 14:26:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө болсон 2019 оны  элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай дүн үзүүлж орос хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Удвалыг аймгийн Засаг дарга нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Тэрээр элсэлтийн ерөнхий шалгалтад Дорноговь аймгаас 800 оноо авсан ганц сурагч бөгөөд цаашдаа хууль зүйн чиглэлээр  их сургуульд суралцахаар төлөвлөжээ. Шавиа амжилттай бэлтгэсэн багш Б.Нарантуяаг 500 мянган төгрөгөөр урамшуулав.

Холбоотой мэдээ