Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-26 10:48:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 


Хууль зүйн их, дээд сургууль төгсөгч мэргэжлээрээ хоёр жил ажилласан тохиолдолд, хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг дээрх хуульд тодорхой тооны иргэнд олгохоор заажээ. Энэ нь тэдгээр албан тушаалтай адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь зарим иргэдийн Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон байна.


Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа нар оролцож байна. Маргааныг урьдчилан шалгасан тухай илтгэлийг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо яг одоо танилцуулж байна.

Холбоотой мэдээ