УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийслэлийн Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар өнөөдрөөс тойрогтоо ажиллан, санаачилж батлуулсан хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, ажлаа тайлагнаж байна.
Гишүүд өнөөдөр Баянзүрх дүүргийн 1, 4, 5,22, 24-р хороонд ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-ын 2016 оны чуулганы үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч, танилцуулсан байна.
УИХ-ын гишүүд маргааш Налайх дүүрэгт ажиллах юм байна.
Н.Туяа