Хотгойдын урлаг соёлын наадамд 160 гаруй ардын авьяастнууд оролцлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-26 23:45:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн БСУГ, АНУ-ын Монтана мужийн эгч дүү орнууд төсөл, Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга, ИТХ хамтран Хотгойдын урлаг соёлын наадмыг тус аймгийн Бүрэнтогтох суманд зохион байгууллаа. 

Энэхүү наадамд Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Төмөрбулаг, Мөрөн сумын 160 гаруй ардын авьяастнууд авьяас чадвараа сорин өрсөлдөж багийн дүнгээр тэргүүн байрт Цагаан-Уул сум, дэд байрт Бүрэнтогтох сум, 3 дугаар байрт Цэцэрлэг сумын авьяастнууд шалгарчээ.

Тус наадамд урилгаар Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн захирал академч С.Чулуун, Шинжлэх ухааны академийн философийн тэнхимийн захирал н.Пүрэвсүрэн, УГЗ Ч.Дагвадорж, Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Соёлын төвийн хамт олон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Хотгойдын урлаг соёлын наадмыг Бүрэнтогтох сумын Загзуугийн шороон хэрэм дээр зохион байгуулж, 99 морьт цэрэг сүрт жагсаалаар эхэлсэн нь олон иргэдийн талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болжээ.


 

Холбоотой мэдээ