“Их 20”-ийн уулзалтаар далай тэнгис дэх хуванцар хаягдлын талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-27 11:24:35

ТОКИО. /NHK/. Японы Осака хотноо баасан гарагт эхлэх “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр далай тэнгис дэх хуванцар хаягдлыг 2050 он гэхэд тэглэх талаар хэлэлцэнэ гэж уг төлөвлөгөөнд ойр эх сурвалжууд мэдээлжээ. 


Дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн худалдаа, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх бөгөөд далайн хуванцар хаягдлыг бууруулах асуудал гол сэдвүүдэд багтаж байгаа ажээ. Удирдагчид уг асуудлаар ямар шийдэлд хүрэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.


Зургадугаар сарын эхээр Японы төвийн нутгийн Нагано мужид “Их 20”-ийн орнуудын Байгаль орчин, Эрчим хүчний сайд нар уулзаж, далай тэнгисийн хуванцар хаягдлын асуудлаар хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтын хамтарсан мэдэгдэлд хуванцар хаягдлыг бууруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа тогтмол тайлагнах системийг бий болгохыг олон улсад уриалсан билээ. 

Холбоотой мэдээ