Дэлхийн дэвжээнд хүчээ сорих жүдочдоо сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-27 13:59:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо 2019 наймдугаар сарын 25-31-нд болох жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа Монголын жүдо бөхийн холбооноос зарлажээ.


“Токио-2020” олимпын наадмын өмнөх ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох  эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдахаар болжээ.


Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг барилдуулахаар сонгон шалгаруулжээ.

Холбоотой мэдээ