Үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-30 08:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 28. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр. 

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө  
Суудал: Төмөр  

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ