Багш, сурагчдын математик, физикийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЕБС-ийн физик, математикийн багш болон сурагчдад зориулсан зуны вакуум сургалт боллоо.
Баруун бүсийн таван аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд математикийн олимпиад энэ оны аравдугаар сард Ховд аймагт болно. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард Улсын физикийн 33 дугаар олимпиад зохион байгуулахаар болжээ.
Эдгээр олимпиадын бэлтгэл ажлын хүрээнд МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Улам-Оргих, Математикийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Пүрэвсүрэн, Ховд их сургуулийн багш Б.Гантулга, Н.Энхтөр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Ж.Даваажав нар хамтран "ЕБС-ийн багш, сурагчдын математик, физикийн онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зуны вакуум сургалт"-ыг энэ сарын 20-27-ны өдөр Ховд суманд анх удаа зохион байгуулсан юм.
Сургалтад Ховд аймгийн
ЕБС-ийн
физикийн 26, математикийн 25 багш оролцож, тус хичээлийн
хамаарал, хүндэвтэр агуулгыг хялбаршуулан заах аргачлалд суралцжээ.
Мөн ЕБС-ийн 8-11 дүгээр ангийн 64 сурагч оролцож, математик, физикийн хичээлийн
суурь ойлголт, олимпиадын бодлого
бодох аргачлалын талаар
мэдлэг, арга зүйгээ дээшлүүлсэн байна.