Арилжааны зориулалттай цахилгаан онгоц бүтээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-06 19:27:30
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /Electrek/. “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск таван жилийн дотор багтаан арилжааны зориулалттай "VTOL" ангиллын цахилгаан онгоц бүтээх хөтөлбөрийг эхлүүлсэн тухай баасан гарагт мэдэгджээ.


Шинэ загварын цахилгаан онгоц нь Словени улсын “Pipistrel Alpha Electro” компанийн “Siemens”, “Magnus”, “eFusion” загварын онгоцтой төстэй байх аж. "Цахилгаан хөдөлгүүртэй онгоцыг бүтээхийн тулд одоо байгаа зай хураагуурын хүчин чадлыг 400 ватт хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг бүтээхээр ажиллаж байна” гэж Илон Маск мэдэгджээ. 


Сонирхуулахад, АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй “Tesla” компанийг Илон Маск 2003 онд байгуулжээ. Тус компани эхлээд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан боловч сүүлд нарны зай хураагуур болон эрчим хүч хуримтлуулагч зэрэг бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх болсон байна. Хамгийн сүүлд тус компани нэг удаагийн цэцэглэлтээр 480 км зам туулах чадвартай, 3.5 секундэд 96 км цаг хурдлах боломжтой “Model Y” загварын цахилгаан автомашинаа танилцуулсан байна.

Холбоотой мэдээ