Сугалаатай баримтнаас хоёр иргэн 100 мянган төгрөг хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:22:21

НӨАТ-ийн албан татварын тухайхууль хэрэгжиж эхэлснээрААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхлээд байна. Үүнийг авсан иргэд худалдаа бүрийнхээ тоогоор сугалаанд оролцох боломжтой болсон.

Одоогоор аймгаас 100 мянган төгрөгийн азтанаар 2 хүн, 20 мянган төгрөгийн азтанаар 100 гаруй хүн шалгараад байна. Мөн нэг иргэн 20 мянган төгрөгийн сугалааг 2 дахин авчээ.

Өвөрхангай аймгийн хувьд томоохон худалдааны төвүүд, шатахуун түгээх станцууд, харилцаа холбооны газруудаас сугалаатай баримтыг хэвлэж өгч байгаа ба жижиг дэлгүүр, лангуу, хувийн бизнес эрхлэгчид баримт хэвлэж өгдөггүйгээс “хохиролтой” байгааг иргэд хэлж байгаа юм. Аймгийн Татварын хэлтсээс Засаг даргын захирамжийн дагуу аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг хийж, баримт хэвлэх машин суулгаагүй газруудад шаардлага тараан хугацаатай үүрэг өгч байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ