Латин Америкийн орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт өснө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСАНТЬЯГО. /AP/. Латин Америкийн орнууд 2028 он гэхэд дэлхийн хөдөө
аж ахуй болон загасны аж ахуйн экспортын 25 гаруй хувийг бүрдүүлнэ гэж НҮБ-ын
Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /FAO/ мэдээлжээ.
“Ирэх 10 жилийн
хугацаанд Латин Америкийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үргэлжлэн өсөж, ургац 22
хувиар, загас, далайн бүтээгдэхүүн 16 хувиар өснө” гэж “FAO”-ын “Хөдөө аж ахуйн 2019-2028 оны төлөв”-ийн
тайланд дурдсан байна.
Одоогийн байдлаар
Латин Америкийн орнууд дэлхийн хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүний
экспортын 23 хувийг, дэлхийн хөдөө ахуйн бүтээгдэхүүний гарцын 14 хувийг
бүрдүүлдэг ажээ.