Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-07-13 09:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны адаг сарын 12. Санчир гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. 


Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Гал

Наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.

                    

Холбоотой мэдээ