Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газраас олон нийтэд хандаж анхааруулга мэдээг хүргэлээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн баяр наадмын амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээд бүртгэгдсэн аж. Энэхүү бүртгэгдсэн зөрчлийг авч үзэхэд энгийн өдрүүдээс даруй гурав дахин их байгаа гэнэ. Иймээс Цагдаагийн газраас иргэд, олон нийтэд хандаж анхааруулга мэдээг хүргэлээ. Тус газрын Замын цагдаагийн тасгаас урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэгийг удаа дараа тарааж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулгыг жолооч, зорчигч нарт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдсээр байгаа аж.