Газрын тосны тээврийн зам засвар арчлалтыг орон нутгийн компани гүйцэтгэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-18 15:52:10

Дорнод/МОНЦАМЭ/. Дорнод аймаг, АМГТГ, “Петрочайна Дачин тамсаг” компанийн байгуулсан гурван талт хэлцлийн дагуу анх удаа зам засварын ажилд орон нутгийн компани гүйцэтгэгчээр шалгарлаа.

Тодруулбал, газрын тосны Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 210 км хатуу хучилттай авто замын 156 км замд засвар арчлалтыг ажлыг Дорнод аймгийн “Авто агро” компани нэг жилийн хугацаанд гүйцэтгэнэ. 

Дорнод аймгийн хувьд 2017, 2018 онд “Петрочайна Дачин тамсаг” компанийг газрын тосны тээвэрлэлт хийх замаа тавиагүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, гүний ус хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр газрын тосны тээвэрлэлтийг нь түр хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан.

Дээрх шийдвэрийн үр дүнд орон нутагтай хамтарч ажиллах, байгаль орчин хамгаалах чиглэлээр тус компани болон АМГТГ-тай гурван талт хэлцэл байгуулсан юм. 


Холбоотой мэдээ