Мөнгөнморьт сумын сургуульд 9 бүлэгт 247 сурагч суралцана

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-09-04 17:12:39

Төв /МОНЦАМЭ/. Мөнгөнморьт сумын ЕБС, цэцэрлэгүүд шинэ хичээлийн нээлтээ Өвгөөдэй Ц.Дамдинсүрэнгийн талбайд хийжээ 

Нээлтэд сумын Засаг дарга С.Наранцэцэг, Засаг даргын орлогч Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Ч.Ганчимэг, аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Намжилмаа болон ахмад багш нар, эцэг эхийн төлөөлөл оролцсон байна.

Сургууль, цэцэрлэгийн хамтын ажиллагаа, залгамж холбоог сайжруулах зорилгоор шинэ хичээлийн жилийн нээлтийг энэ жил хамтран зохион байгуулжээ. 

Өвгөөдэй хэмээх Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Мөнгөнморьтын ЕБС 83 дахь жилдээ шинэ хичээлийн жилээ ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 9 бүлэгт 247 сурагч суралцах бол цэцэрлэгт 5 бүлгээр 139 хүүхэд хүмүүжих аж.

Нээлтийн үеэр сурагчдын урлагийн тоглолт, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг аймгийн Засаг даргын, БСУГ-ын шагналууд болон сумын Засаг даргын, сургуулийн захиргааны шагналуудаар шагнаж урамшуулсан байна. 

Энэ нь боловсролын салбарынханд ажиллах эрч хүчийг өгсөн үйл явдал болжээ. 

Холбоотой мэдээ