Сэвлэг үргээх буюу үс засуулбал сайн нөхөртэй учирна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-21 07:16:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 19. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.


Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.

Холбоотой мэдээ