Мансууруулах бодис хэрэглэсэн хоёр этгээдийг саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-22 15:10:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн алба хаагчид гурван килограмм орчим мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан  22-23 насны хоёр иргэнийг энэ сарын 20-нд саатуулжээ. 


Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрөх гэж байсан тээврийн хэрэгслийн тээшийг шалгахад мансууруулах төрлийн ургамал гарч иржээ. Тэдгээр иргэд Налайх дүүргийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 22-23 насны залуус байсан бөгөөд мансууруулах бодис хэрэглэсннийг нь шалгалтаар тогтоосон байна. 


Эрүүгийн хуульд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Холбоотой мэдээ