Объектын гал түймрийн дуудлага 23.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-01 12:30:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ хоёр дахин буурсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ