Дархан сумын баг бүр иргэний төлөөлөлтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-05 23:44:04

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн сумынхаа Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарын зөвлөлгөөн хийв.

Зөвлөлгөөнөөр “Сонгуулийн тухай хууль”, “Сууц Өмчлөгчдийн холбоо болон удирдах, хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан”-нд хийсэн судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол гарсантай холбогдуулж “Сум хөгжүүлэх сан”- ийн журамд өөрчлөлт орсон. Тухайлбал: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваарилах асуудлаар хэлэлцэх баг буюу зөвлөлийн бүрэлдэхүүнд нь баг бүр нэг иргэний төлөөлөлтэй байх, багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулж тухайн иргэнийг сонгохоор болсон байна.

Уг зөвлөлгөөний үеэр Дархан сумын 7 дугаар багийн ИНХ гэр хорооллын дунд зохион байгуулдаг онцлог ажил болох иргэдийн ажил хэрэгч санал хүсэлтийг хэсэгчлэн авдаг тухай, наймдугаар багийнхан гэр хороолол болон орон сууцанд оршин суугчдын дунд чөлөөт цагийн төвүүдийг байгуулж байгаа тухай зэрэг 11, 16 дугаар багийн ИНХ-ын дарга нар тайлан мэдээлэл хийж онцлог ажлуудыг нэрлэж тэргүүн туршлагаа хуваалцлаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ