Мэргэжлийн бодибилдинг, фитнесийн дэлхийн эрх олгох нээлттэй тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-15 14:29:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны дэлхийн хэмжээний эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээн "The Corporate Hotel and Convention Centre"-тэнэ сарын 24-нд болно.


Энэ талаар өнөөдөр "IFBB Pro League" Монгол дахь промотер Г.Батзориг, “Цолмон трэйвел” ХХК-ий захирал М.Навчаа, "Батаар" брэндийг үүсгэн байгуулагч Н.Амгалан нар мэдээлэв.


Энэхүү тэмцээнд оролцохын тулд улс, бүсийн эрх авах шаардлагагүй төдийгүй, олон улсын болон дотоодын холбооны харьяалал хамаарахгүй аж. Өөрөөр хэлбэл, бодибилдинг, фитнессээр хичээллэгч хүн бүр оролцож, өөрийгөө сорих боломжтой юм. Тэмцээнд оролцож IFBB Professional League холбооны мэргэжлийн үнэмлэхтэй болсноор, "Mr.Olympia" зэрэг нэр хүнд бүхий тэмцээнд оролцох боломж бүрдэх юм.


Монгол Улсад анх удаа болох "IFBB Pro League" тэмцээн нь дараах ангиалалд болох бөгөөд оролцох хүсэлтэй тамирчид "http://ifbbpromongolia.com/register.php" цахим хуудсаар бүртгүүлэх юм байна.


Бикини

• Фигур

• Эрэгтэй бодибилдинг

• Эрэгтэй классик physique

• Эрэгтэй physique

• 35-аас дээш насны Бикини мастер (Прo карт олгохгүй)

• 35-аас дээш насны Фигур мастер (Прo карт олгохгүй)

• 35-аас дээш насны Эрэгтэй Physique мастер (Прo карт олгохгүй)

• 35-аас дээш насны эрэгтэй бодибилдинг мастер (Прo карт олгохгүй)

• 23 нас хүртэлх Бикини (Прo карт олгохгүй)

• 23 нас хүртэлх Фигур (Прo карт олгохгүй)

• 23 нас хүртэлх Эрэгтэй Physique (Прo карт олгохгүй)

• 23 нас хүртэлх Эрэгтэй Бодибилдинг (Прo карт олгохгүй) төрлүүд орно.

Холбоотой мэдээ