"Солонгосын 7 хоног" үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-16 17:24:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Солонгосын 7 хоног" Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилж байна.

"Солонгосын 7 хоног"-оор солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн хөтөлбөртэй дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм.

Мөн үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулна.

Холбоотой мэдээ