Монос групп ХӨСҮТ-д витамин, эм эмнэлгийн хэрэгсэл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-06 14:06:08

Витаминжуулалтын аяны хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад Монос группээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, урьдчилан сэргийлэх хэрэгсэл болон бусад хэрэгцээт зүйлсийг буцалтгүй тусламж болгон өнөөдөр гардууллаа.

Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаа энэ үед тус төвийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус төвд нийт  430 хүн  улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ, “Манай улсын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжээд удаагүй хэдий ч эрүүл мэндийн салбарт амжилттай биеллээ олж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү эм хангамжийн байгууллагаас хандив гардуулж байгаа  арга хэмжээ юм” гэв.

Монос групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Витаминжуулалтын аяныг өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд  улаанбурхан халдварт өвчинтэй тэмцэж буй ХӨСҮТ-ийн эмч, ажиллагсдад болон  эмчлүүлэгчдэд хандив, дэмжлэг үзүүлж байгаа нь энэ юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ