Чили Амазоны түймрийг унтраахаар нисэх онгоц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-28 15:06:01

САНТЬЯГО. /Prensa Latina/. Амазоны түймрийг унтраахад туслах зорилгоор Чили улсын Үндэсний ойн сангийн корпорацаас /CONAF/ Бразил улс руу дөрвөн нисэх онгоцыг илгээхээр болжээ. Эхний онгоц мягмар гарагт Бразилыг зорьжээ.


Хоёр нисгэгчтэй “AT-802” онгоц Чилийн нийслэл Сантьяго хотын “Arturo Merino” нисэх буудлаас хөөрсөн бол хоёр механикч Бразилд арилжааны нислэгээр хүрсэн байна.


CONAF”-ийн мэдээлснээр, бусад гурван онгоцыг ойрын хугацаанд илгээнэ. “AT-802” нь АНУ-д үйлдвэрлэсэн нэг хөдөлгүүрт нисэх онгоц бөгөөд ойн түймрийг унтраах зориулалттай ажээ. 

Холбоотой мэдээ