Орхон аймгт үйлдвэрлэлийн осол 15 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-07 11:31:59
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо хамтран энэ сарын тавнаас сарын хугацаатай аян зарлалаа. Аяны хүрээнд томоохон аж ахуйн нэгж байгууллагаар “Хөдөлмөрийн аюулгүй байдлын богц”-ыг аялуулна.

Мөн энэ чиглэлээр тэмцээн уралдаан зохион байгуулж ажилчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажээ.

Өнгөрсөн онд Орхон аймагт үйлдвэрлэлийн осол 15 бүртгэгдсэн байна. Гэвч энэ нь бодит тоо биш гэнэ. Учир нь үйлдвэр , албан байгууллага ослоо нуун дарагдуулдагтай холбоотой юм. Аяны хүрээнд хийсэн ажлыг сарын дараа дүгнэнэ. Харин  улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол 383 бүртгэгдэж 404 хүн өртөж 48 хүн нас баржээ. Мөн 25 нь  бие эрхтэний согог, 325 нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ