Дорнод аймгийн БОЭТ-ийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-30 14:55:45

Дорнод /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Тус аймгийн БОЭТ буюу хуучнаар Баянтүмэний төв больниц 1939 онд цэргийн госпиталын 7 дугаар тасаг болон ажиллаж байсан юм.

Тэртээ 1939 онд цэргийн госпиталын 7 дугаар тасгийн эмч сувилагч, ажилчид хэрхэн ажиллаж байсныг Аймгийн яамны 1939 оны 69 дүгээр тогтоолд “ ...шархадсан цэрэг дайчдыг эмчилж сувилж асрахын зэрэгцээ тэднийг эргэж тойрох сүлжээ гарган хэрэгжүүлж, 2-3 өдрийн цалингаар туслах, гарын бэлэг өгч байсныг сайшаан...” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тухайн үед шархадсан дайчдыг эмчилж сувилан, энэлэл шаналалыг хуваалцаж явсан эмч Н.Янсанжав, А.Гүндэгмаа, сувилагч Г.Янжин, ажилчин А. Наваан, Д.Батаа, Л.Шагдар нарыг онцлон, хөхиүлэн шагнаж байсныг дээрх тогтоолд тэмдэглэн үлдээжээ. 

Дорнодын эмнэлгийн хэдэн арван эмч сувилагчид Халхголын болон чөлөөлөх дайнд оролцсон төдийгүй дайны дараа цэргийн анги салбарт бактерологийн зэвсгийн хор уршгаар дэгдсэн аюулт өвчнийг арилгахын төлөө 1948 он хүртэл ажиллаж байсан юм. 

Холбоотой мэдээ