Монголын хөгжөөн дэмжигчид анх удаа өмсгөлтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-02 11:06:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд зохион байгуулах "Катар - 2022" ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан II шатны "F" хэсгийн эхний тоглолтын өмнө Үндэсний шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигчдэд зориулсан өмсгөл худалдаанд гаргажээ.


Энэхүү гоёмсог өмсгөлийг Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, TG Sport компанитай хамтран бүтээж, худалдаанд гаргаж байгаа аж.


Монгол Улсынхаа “Хөгжөөн дэмжигч”-ийн дэгжин өмсгөлийг МХБХ-ны байр, TG Sport брэндийн оффисоос худалдан авах боломжтой. Тус “Хөгжөөн дэмжигч” өмсгөл 35 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Холбоотой мэдээ