Анагаах ухааны сургуулийн 67 бүлэгт 750 гаруй оюутан суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-02 21:40:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/ АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 180 оюутан элсэн, нийт 67 бүлэгт 750 гаруй оюутан суралцана.

Тодруулбал, энэ хичээлийн жилд 180 оюутан элсүүлэн, үндсэн багш ажилтан 80, гэрээт болон цагийн багш 10, нийт 750 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн англи хэл, химийн гүнзгийрүүлсэн сургалттай Лицей ахлах сургуульдаа 50 сурагч, үндсэн болон цагийн 10 багштайгаар үйл ажиллагаагаа явуулах ажээ.

Тус сургууль нь Анагаахын суурь боловсролын дамжаа /хүний их эмч, шүдний их эмч, уламжлалт анагаахын их эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэнд судлаач, био-анагаах судлал/, сувилахуй, шаталсан сувилахуй, эх барихуй, шаталсан эх барихуй, эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэсэн бакалаврын 6 хөтөлбөр, сувилагч, эх баригч, уламжлалт анагаахын сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч гэсэн дипломын 5 хөтөлбөр, туслах сувилагчийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ