АН-ын 1754 үүр хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-07 16:25:09

Монголын Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан  тус намын 1754 үүр нэгэн зэрэг хуралдаж байна.

Үүрийн хурлуудад тус намаас УИХ-д сонгогдсон 31 гишүүн, ҮЗХ-ны 228 гишүүн оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ. Тухайлбал АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нийслэдийн Баянгол дүүргийн 18 дугаар үүр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Хан-Уул дүүргийн 15 дугаар үүр, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн 4 дүгээр үүрийн хуралд оролцсон байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ