УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-04 11:55:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор явуулах санал хураалтыг үргэлжлүүлж байна. 


Чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Төрийн албан хаагчтай холбоотой саналын томьёоллыг хэлэлцээд завсарласан юм. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэх юм. Тухайлбал, Төслийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт буюу Үндсэн хуулийн "46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна" гэсэн заалттай холбоотой санал, байр сууриа гишүүд илэрхийлж байна.

Холбоотой мэдээ