Төрөлжсөн олимпиадад “Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-07 22:46:15

Дархан-Уул аймгийн хэмжээнд явагдсан улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 13 төрлөөр тус аймгийн ерөнхий болдовсролын сургуулиудын нийт 1267 сурагч, 280 багш мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.

Энэ жилийн олимпиадын онцлог нь өмнөх жилүүдэд эхний гурван байранд гурван медаль олгож байсан бол энэ жил эхний байруудад нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай болгосноор багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлж  урамшуулах зорилгоор медалийн тоог нэмжээ. Өнгөрсөн онд нийт 45 багш, 136 сурагч эхний байруудад шалгарч 181 багц медалийн төлөө өрсөлдөж байсан бол энэ жил нийт 81 багш, 277 сурагч эхний байруудад шалгарч 358 багц медалийн төлөө өрсөлдсөнөөрөө онцлог болов. Нийт 67 алт, 116 мөнгө, 175 хүрэл медаль хүртсэн эдгээр 358 багш, сурагчдаас улсын олимпиадын гурвын даваанд аймгаа төлөөлж  15 багш, 31 сурагч оролцох юм. Багийн нийлбэр дүнгээр “Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль тэргүүн байр эзлэж “Од” цогцолбор, есдүгээр сургууль удаах байрыг тус тус эзэллээ. 

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ