Оны эхний долоон сард 959 эхээс 960 хүүхэд амьд төржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-09 10:50:19

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймагт оны эхний 7 сард 959 эх төрж, 960 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувиар буюу 86 хүүхдээр бага байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Аймгийн хэмжээнд мянган хүнд ноогдох төрөлт 10.0, нас баралт 3.4 ноогдож, хүн амын ердийн цэвэр өсөлт 6.6 промил байна. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 1 гарч, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 16 гарч мянган амьд төрөлтөд 17 ногдож байна.   

Харин хүн амын нас баралт 327 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 тохиолдлоор буюу 4.8 хувиар их байна.

 

Холбоотой мэдээ