Японд хэт халуун үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-11 12:24:14

ТОКИО. /NHK/. Японд хэт халуун үргэлжилж, зарим нутагт агаарын температур Цельсийн 37 хэм хүрчээ. “Факсай” хар салхины нөлөөгөөр халуун агаар үүсэж, хурц нар ээснээр агаарын температур улам нэмэгдэхэд хүрсэн гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ. 


Мягмар гарагт Японы төвийн нутгийн Гифү мужийн Тажими хотод өдрийн цагаар Цельсийн 37.6 хэм, хойд нутгийн Гүнма мужийн Маэбаши хот болон төвийн нутгийн Аичи мужийн Оказаки хотод Цельсийн 37 хэм хүрчээ. Мөн Япон даяарх цаг уурын 79 ажиглалтын станцад 35 болон түүнээс дээш хэм бүртгэгдсэн байна.


Токио хотод сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаа агаарын температур есдүгээр сард хоёр өдөр дараалан 35-аас дээш хэм хүрчээ. Зарим нутагт агаарын өндөр температур, чийглэг агаар нь борооны үүл үүсгэж байгаа бөгөөд цагт 50 миллиметр хур тунадас унаж болзошгүйг Цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ. 

Холбоотой мэдээ