Их аварга Какүрюү М.Ананд, Асаноямад уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-13 12:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Асаноямад ёрикири мэхээр унаж 4 даваа, нэг унаатай болсон бол Асанояма 3 даваатай боллоо.


Харин Сэкиваке Такакейшо, Маэгашира Окиноүми нар нэг ч унаагүй 5 даваатай Аки башёг тэргүүлж явна. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров бэртлийн улмаас дэвжээнд гараагүй бөгөөд түүнтэй барилдах байсан Тамаваши даваагаа нэгээр ахиуллаа.


Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр Томоказег хатакикоми мэхээр давснаар 2 даваа, 3 унаатай болов. Озэки Гойэдо Дайэшог хикиотоши мэхээр давж 4 даваатай болж Их аварга М.Анандтай адил даваа, унаатай болоод байна:

 

Холбоотой мэдээ