Аки башёг Такакейшо, Мэйсэй нар 9 даваа, 2 унаатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-18 17:22:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 11 дэх өдрийн барилдааны дараа 2 сумоч 9 даваатай башёг тэргүүлж эхэллээ.


Өнөөдөр Митакэүми, Окиноүми, Асанояма нар өрсөлдөгчдөө унаснаар 8 даваа, 3 унаатай болж тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Сэоиваке Такакейшо өнөөдөр Точиношинг давж даваагаа ахиулсан бол Озэки цолоо хамгаалж барилдаж буй Гүржийн бөх Точиношин 5 даваа 6 унаатай болов. Тамаваши Б.Мөнх-Оргил, Абитай хүч үзэн давснаар түүнтэй адил 6 даваа, 5 унаатай байна.

Холбоотой мэдээ