“Нэхмэлийн шар”-ын дунд ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр зам тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-18 19:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хорооллын “Нэхмэлийн шар” байруудын дунд ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр зам тавив.

Тодруулбал, “Нутгийн буянт групп” нийлсэн гурван компани 150 метр замыг 180 сая төгрөгөөр тавьжээ. Энэ ажил нь ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүний өмнө тус дүүрэгт ажиллаж  “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр тус хороолол дундах явган хүний болон авто зам хүндрэлтэй байгааг оршин суугчид хэлж байсан юм.

Хотын Захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” хэмээн “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших ярилаа. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсан”-д талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ