ХӨВСГӨЛ: “Эвдрээгүй ирээдүй”-г хамтдаа бүтээхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-22 16:38:56

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ.


Тус аян хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжих, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчны эрсдэлээс сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, эерэг харилцаа, зөв хандлагыг төлөвшүүлэх замаар нийгмийн соёлыг бэхжүүлэхэд чиглэж байна.


Аяны хүрээнд хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжих, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлгүй, эерэг харилцааг төлөвшүүлэх зорилгоор 23 сум, 1 тосгоны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр болон олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Цагдаагийн байгууллагатай хамтран нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.


Мөн иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хүүхэд бүр аюулгүй, хүндлэлтэй орчинд өсөх эрхтэй бөгөөд “Эвдрээгүй ирээдүй”-г хамтдаа бүтээхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газраас уриаллаа.



Холбоотой мэдээ