ХӨВСГӨЛ: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хяналтын тооллого хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейд СӨҮТ-ийн захирал доктор Г.Энхбат ахлагчтай ажлын хэсэг ажиллаж түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хяналтын тооллого хийлээ.
Хяналтын тооллогын хүрээнд салбар комиссын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйгээр хангах, тооллогын дэвтэр, тэмдэг ашиглалтад хяналт тавьсан байна.
Мөн түүх, соёлын дурсгалт зүйлийг түүврийн аргаар сонгож хяналт хийх, түүх, соёлын дурсгалт зүйлийн гэрэл зургийг арга зүйн дагуу авч баримтжуулсан байдал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын дэд систем ашиглалт зэрэгт хяналт тавьж, улсын комиссоор шийдвэрлүүлэх саналтай дурсгалт зүйлтэй танилцан шийдвэрлэх, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Төв музей Хөвсгөл аймгийн түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.
Нийт цуглуулгын 40 орчим хувийг байнгын үзүүллэгийн гурван танхимд дэглэн
олон нийтэд соёлын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн судалгааны
байгууллагуудтай хамтран ном, бүтээл хэвлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, музейн
боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ түр болон нүүдлийн үзэсгэлэнг
тогтмол зохион байгуулж байна.

