Дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэх "Монгол хүмүүжил"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-24 09:45:52

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хүн хаанаас ирсэн хэн байх нь чухал биш, хаашаа тэмүүлж байгаа хүсэл зорилготой байх нь чухал юм билээ. Тэгээд боломж бол хүлээх зүйл биш, харин бүтээх зүйл гэдгийг ойлгож, хөдөлмөрлөж чадвал дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхаж болдгийг бүрэн ойлгосон.


Би 6 наснаасаа эхлэн англи хэлийг бие даан сурч эхэлсэн. Хөдөө орон нутгаас өөрөө бие даан суралцаж, англи хэлний олон тоглоом апп, диснэйгийн кино, ном зохиолуудыг англи хэлээр уншиж улсын хэмжээний олимпиадад эхний гуравт орж байлаа.


Юнителийн сарын нэгжээрээ өөрийгөө дэлхийтэй холбож, Англи, Америк, Филиппиний үнэтэй, үнэгүй хичээл, эвентүүдийг сонирхон англи хэлээ тасралтгүй сайжруулсаар ахисан түвшний англи хэлтэй болсон. Тэгээд 2025 онд АНУ-ын Мичиган муж улсад америк гэр бүлд амьдрангаа Ховелл /Howell/ дунд сургуульд 12 дугаар ангид дэвшин суралцсан юм.

Энэ жил 16 настайдаа сургуулийнхаа хэлний болон соёлын давааг амжилттай даван туулж, Forensic Science /шинжлэн магадлах ухаан/-ийн хичээлээр шилдэг сурагч болж, мөн багш нарынхаа нэрэмжит үлгэр дуурайл, манлайллын "Оч" (SPARK Award) шагнал хүртээд байна.


Бидний өссөн хөдөө ахуйн ажил нь тэсвэр хатуужил, сахилга бат, ачаалал даах болон асуудлыг шийдвэрлэх чадварыг өөрийн мэдэлгүй суулгачихдаг юм билээ. Ийм л "монгол хүмүүжил" маань дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алхахад хамгийн том давуу тал болж байгааг би олж харсан. 


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Чойжилсүрэнгийн Энэрэл 



 

 

 

 

Холбоотой мэдээ