“Ахмад настан-хэрэглэгч” долоо хоногийн аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-23 21:49:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас Олон улсын Ахмадын баярт зориулан “Ахмад настан-хэрэглэгч” долоо хоногийн аяныг 15 суманд эхлүүлж, есдүгээр сарын 23-нд нээлтээ хийлээ.  

“Ахмад настан-хэрэглэгч” долоо хоногийн аяны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Ахмадууд нэг талаас төрийн халамж, хамгаалалтад байх нь зайлшгүй бөгөөд нөгөө талаас хамгийн их мэдлэг, туршлагын эх булаг, нутаг орны эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийн ноён нуруу, ажиллах хүчний нөөц баялаг байдаг” хэмээн онцолжээ.

Аяны хүрээнд бүх байгууллага өөрийн харьяаны ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх бөгөөд энэ сарын 26-нд аймгийн ИТХ, Ахмадын хороо, ХГБЗХГ-аас хамтран “Гурван үеийн алтан хэлхээ” чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус чуулга уулзалтаар ахмад, дунд, залуу гурван үеийн холбоог бэхжүүлэх, ахмадуудаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, тэднийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэх ажээ.

1992 онд НҮБ-ын ерөнхий асамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар тунхаглаж, Монгол Улсад 27 дахь жилээ ийнхүү тэмдэглэх гэж байна. 

Холбоотой мэдээ