Энэтхэгийн Засгийн газрын экспортын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-11 10:07:14

Засгийн газрын ээлжит 21 дүгээр хуралдаанаар өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно.  

Өнөөдрийн хуралдаанаар Улсын тэргүүний сум шалгаруулах тухай, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө батлах тухай, ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай, Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн өмчит хувьцаат компани байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ