Төрийн архив 11 мянган хүний нэрийг шивж програмд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-25 09:43:13

Завхан /МОНЦАМЭ/.Завханы ЗДТГ-ын дэргэдэх төрийн архивын газар 9 дүгээр сарын байдлаар 136 иргэн, хоёр байгууллагын хүсэлтийг хүлээн авч 258 баримтыг шүүжээ.

Архивын баримтаас 55 хуулбар, 63 лавлагаа, 22 тодорхойлолт олгож төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлжээ. Төрийн архивыг 2019 онд нөхөн бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу нэг хөмрөгийн 53 хадгаламжийн нэгжийг хүлээн авч архивласан байна. Мөн ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд дөрвөн хөмрөг, дөрвөн данс, 58 хадгаламжийн нэгжийн 2338 хуудас баримтыг скайнерджээ. Түүнчлэн 2338 хуудас баримтыг photoshop программд засварлаж цахим архивын сандаа хадгалсан байна. Өнөөдрийн байдлаар 14 хөмрөг, 14 данс, 147 хадгаламжийн нэгжийн удирдлагын баримт бичгийн хүрээнд 5000 хуудас баримтаас 6474 заалт, 11097 хүний нэр, 440 газарзүйн нэрийг программд шивж 147 файл үүсгэн эх баримтыг холболоо. Иргэдийн ихэвчлэн хүсдэг архивын баримт бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, ажиллаж байсан ажлын газрын бүртгэл, аймгийн “Туяа” сонины дугааруудаас мэдээлэл шүүх, шагнал урамшууллын баримт, малчны малын тооны бүртгэл гэх зэрэг баримтууд байдаг тухай Төрийн архиваас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ