Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний
газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж, хүчтэй
шороон шуурга шуурахыг иргэд, малчдад
анхаарууллаа.
Тодруулбал, маргааш
буюу 10 дугаар сарын 02-нд Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Түвшинширээ,
Сүхбаатар, Баруун-Урт сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурна.
Мөн 10 дугаар сарын 02-ны өдөр нутгийн зарим
хэсгээр, 03-ны шөнө ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи
шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.