Бүс нутгийн онцлогт тохирсон цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-03 12:45:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан аж. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж ойн зурвас бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт байгуулж эхлээд байна.

Энэхүү аяны нээлт энэ сарын 2-нд Сэлэнгэ аймагт боллоо. Аяны хүрээнд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко бүлгэмийн гишүүн сурагчид цэнгэлдэхийн хажууд төв зам дагуу 3.5 га газарт мод тарилаа.

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь хүүхэд багачуудыг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой аж. Мөн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт байгуулж байгаагаараа онцлогтой ажээ. 

Холбоотой мэдээ