Таэквондочид олимпийн эрхийн төлөө энэ сард тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-12 09:29:08

Таэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь Монголын үндэсний олимп цогцолборт өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 14 хүртэл 14 хүний бүрэлдэхүүнтэй ирэх олимпийн эрхийн төлөөх тулааны өмнөх бэлтгэлдээ гараад байна.

Тухайлбал, энэ сарын 16-17-нд Филиппин улсын Манила хотноо болох Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн, үргэлжлээд 18-20 нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Хандгайт дахь "Олимп" бэлтгэлийн төв дээр БТСХТ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан очиж бэлтгэл сургуулилтын явцтай танилцжээ.
Олимпийн эрх авахын төлөө үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг, П.Тэмүүжин 68 кг-д тулалдах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Ганцоож 54 кг, М.Түмэнбаяр 58 кг, А.Нацагдорж 63 кг, П.Тэмүүжин 68 кг-д тус тус хүчээ сорино.

Дасгалжуулагчаар шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар болон БНСУ-ын дасгалжуулагч Хур-Инёнг нар ажиллаж байгаа юм. Энэ удаагийн бэлтгэлд 2020 оны Токиогийн олимпийн наадамд бэлтгэж байг өсвөр залуу таеквондочид хамт гарч, ах нарынхаа бэлтгэлийг хангахад нь тусалжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ